Нүүр хуудас Нийгэм Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжинэ

Засгийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжинэ

70
0
owsnii-undes-hotolbor-2018
Remove term: “Өвсний үндэс” хөтөлбөр 2018 “Өвсний үндэс” хөтөлбөр 2018

Дархан-Уул аймаг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөртэй 1999 оноос эхлэн 19 жилийн турш хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд эрүүл мэндийн чиглэлд 3, хүрээлэн буй орчны чиглэлд 1, боловсролын чиглэлд 17 нийт 21 төсөлд /1.743.179/ ам.долларын санхүүжилтийг хүлээн авчээ. Дээрх төслүүдийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, хүүхдүүд тав тухтай, эрүүл, дулаахан орчин нөхцөлд сурч боловсрох болсон.

Тэгвэл 300 гаруй сурагчтай Шарын гол сумын зургаадугаар сургуулийн засварын төсөл хэрэгжихээр болж гэрээнд талууд гарын үсэг зурсан байна. Шарын гол сумын зургаадугаар сургуулийн засварын төслийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх бөгөөд нийт 200 орчим сая төгрөг зарцуулах аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here