Нүүр хуудас Нийгэм Зорилтот бүлгийн 400 гаруй иргэнээ нийтийг хамарсан ажилд хамруулна

Зорилтот бүлгийн 400 гаруй иргэнээ нийтийг хамарсан ажилд хамруулна

68
0
oworhangai-irged
Зорилтот бүлгийн 400 гаруй иргэнээ нийтийг хамарсан ажилд хамруулна

Өвөрхангай аймагт энэ оны эхний таван сарын байдлаар нийтийг хамарсан ажилд 100 гаруй иргэн хамрагджээ. Тус ажилд Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй зорилтот бүлгийн иргэдийг ажиллуулж, амжиргаанд нь эерэгээр нөлөөлж байна.

Тус аймгийн хэмжээнд энэ онд нийтийг хамарсан ажилд 400 гаруй иргэнийг ажиллуулахаар төлөвлөж 117 сая төгрөгийг төсвөлсөн. Одоогийн байдлаар 124 иргэн арван хоногийн хугацаатай түр ажлын байранд ажиллаад байна.

Дулааны улиралд барилгын салбарт ажиллахаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн иргэд олон байдаг. Харин барилгын компаниуд мэргэжлийн брагиадаар ажлаа гүйцэтгүүлснээр дээрх иргэд ажилд зуучлагдахгүй сөрөг тал байгааг холбогдох албаны хүн хэлж байлаа. Мөн аймгийн хэмжээнд барилгын инженер, мэргэжлийн тогооч хамгийн их эрэлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here