Нүүр хуудас Нийгэм Зорчигч ихтэй орон нутгийн замд ХОГИЙН САВ байршуулж байна

Зорчигч ихтэй орон нутгийн замд ХОГИЙН САВ байршуулж байна

237
0

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойг угтан Ховд Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Хоггүй орчинд амьдрая” уриаг гарган Ховд хотод долоо хоногийн пүрэв гараг бүрт байгууллага, хамт олон орчны хог хаягдлаа цэвэрлэж хэвшээд байна.

Хог хаягдал зөвхөн аймаг, сумын төвөөр хязгаарлагдахгүй хөдөө орон нутгийн зам дагуу зорчигчид ууж, идэж, хэрэглэсэн ундааны сав, хоол ундны хаягдал, гялгар уут ихээр байгаль дээр хаяж байна. Энэ нь хөдөө хээр талд хаясан хогийг хот сууринтай адил нэгдсэн журмаар цэвэрлэдэггүй болохоор олон жил байгаль дээр хаягдсан гялгар уут, ундааны сав бэлчээрт цөлжилт үүсэх эрсдлийг нэмэгдүүлж, ургамал, амьтны амьдрах орчинг булааж байна. Иймээс энэ уриаг зөвхөн аймаг, сумын төвд бус хөдөөгийн авто замын дагуу сумдад үргэлжлүүлэн, аймгийн хамгийн их зорчигч тээвэрлэдэг Зэрэгийн хөвөө, Зэрэг сумын төв зам ШТС-ын автобусны зогсоол, Дарви сумын Хөшөөт рүү чиглэсэн уулзвар гэсэн гурван газар хогийн сав(төмөр торхоор хийсэн) байрлууллаа.
Бид гэр орноо цэмцийтэл цэвэрлэж, ширхэг ч цаасгүй амьдардаг шигээ гараад явахдаа идэж уусан хог хаягдлаа хянаж, орчноо хайрлаж сурмаар байна гэж байгаль хамгаалагчид санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here