Нүүр хуудас Нийгэм Зохиолч Ч.Лодойдамба гуайн гэр бүлийн “хөшөө” сүндэрлэв

Зохиолч Ч.Лодойдамба гуайн гэр бүлийн “хөшөө” сүндэрлэв

237
0
Zohiolch Lodoidambiin hoshoo
Зохиолч Ч.Лодойдамба, Жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хөшөө сүндэрлэв
~Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын хөшөө сүндэрлэв~

Төрийн хошой шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба агсан, гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо.

Уг хөшөөг БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн “Ээжийн хүү” сангийн тэргүүн Г.Насангийн санаачлагаар 500 гаруй хүнээс хандив цуглуулж босгосон байна.

Ч.Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойгоор өнгөрсөн онд хөшөөг босгосон боловч дулаан цаг ирэхийг хүлээж байгаад ийнхүү өнөөдөр биелэлээ оллоо.

Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд нэр зохиолч Ч.Лодойдамбын үр хүүхдүүд, ‘Тунгалаг тамир’ уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон Ардын жүжигчин Ш.Дэлгэржаргал, гавьяат жүжигчин Н.Баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here