Нүүр хуудас Спорт Холимог тулааны шилдэг тамирчдын нэг Х.Амартүвшин аваргаллаа

Холимог тулааны шилдэг тамирчдын нэг Х.Амартүвшин аваргаллаа

211
0
holimog tulaan_amartuwshin
Холимог тулааны шилдэг тамирчдын нэг Х.Амартүвшин аваргаллаа
~Холимог тулааны шилдэг тамирчдын нэг Х.Амартүвшин аваргаллаа~

“ММА” буюу холимог тулааны шилдэг тамирчдын нэг Х.Амартүвшин АНУ-д явагдсан “Chosen Few” тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж ялалт байгуулжээ.

Х.Амартүвшин энэ удаа дээд жиндээ өрсөлдсөн бөгөөд 77 кг-д 180 см өндөртэй АНУ-ын тулаанч Дарин Олиртой тулалдсан юм. Тулаан гурван үе үргэлжилж Х.Амартүвшингийн баруун, зүүн гарын тэсрэлттэй цохилтууд ээлж, дарааллан байндаа туссанаар шүүгчдээс илүү үнэлгээ авчээ.

Монгол Улсын гурван удаагийн аварга болж байсан тэрээр олон улсын тавцанд холимог тулаанаар арван удаа тулалдаж зургаан удаа ялж дөрөв ялагдсан юм.

Тэрээр Монголын тулаанчдаас MMA-ийн төрөлд АНУ-д аварга болсон анхны тамирчин болсон түүхэн амжилт үзүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here