Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон засуулбал бие эрхтний, хүч сайжирна

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон засуулбал бие эрхтний, хүч сайжирна

17
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон засуулбал бие эрхтний, хүч сайжирна /2019-05-08/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 8. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 4. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Уул

Наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here