Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

44
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 18. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх, үс засуулбал тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here