Нүүр хуудас Нийгэм Зуун өвлийн өвгөний ПАРАД боллоо

Зуун өвлийн өвгөний ПАРАД боллоо

329
0
Зуун өвлийн өвгөний ПАРАД боллоо
Зуун өвлийн өвгөний ПАРАД боллоо
Зуун өвлийн өвгөний ПАРАД боллоо
Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, 23 хороод, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой 100 өвлийн өвгөний парадыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
Парадад өвлийн өвгөн нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Өвлийн өвгөн, цасан охидын парад Баянгол дүүргийн “Ган зам” 20-р сургуулиас “Өргөө” кино театр хүртэл алхлаа.
Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж буй энэхүү баярын парадад дүүргийн удирдлагууд болон 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, мөн Баянгол дүүргийн иргэд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here