Нүүр хуудас Нийгэм ЗЦГ GPS системтэй хурд хэмжигч багажтай боллоо

ЗЦГ GPS системтэй хурд хэмжигч багажтай боллоо

226
0
hurd-hemjigch-bagaj
ЗЦГ GPS системтэй хурд хэмжигч багажтай боллоо
~ЗЦГ GPS системтэй хурд хэмжигч багажтай боллоо~

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт хурд хэмжигч багаж гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар Тээврийн цагдаагийн алба, мөн албаны Замын цагдаагийн газрын удирдлагуудад орчин үеийн техник технологийн стандартад нийцсэн, мэдээллийн багтаамж өндөртэй, GPS системтэй 27 ширхэг хурд хэмжигч багажийг гардуулж өгсөн юм.

Зам тээврийн осол, хэрэг гарч буй шалтгаан нөхцөлүүдийн нэг бол жолооч нарын хурд хэтрүүлэх асуудал байдаг. Тиймээс энэхүү багажийг ашигласнаар энэ төрлийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх нэг алхам болж байгаа юм.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, мөн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж нарын албаны хүмүүс оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here