Нүүр хуудас Нийгэм Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ

147
0
Hodoo aj ahui_innovatsi
Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ

Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд болж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймагт 2018 оны 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Хөдөө аж ахуйн технологи, инноваци-2018” форум, үзэсгэлэнг ХХААХҮЯ нь БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн сан, Дархан хотын ЗДТГ хамтиран зохион байгуулжээ.

~Инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ~

Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын хурлын танхимд болсон форумд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Долгорсүрэн нар үг хэлж, Улаанбаатар хот, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын төлөөлөл болсон 450 гаруй хүн оролцсон юм.

Форумын үеэр хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт, амжилт, биет бүтээгдэхүүн, үр дүнгүүдийн талаар илтгэл хэлэлцүүлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here