Нүүр хуудас Нийгэм Интернэт орчинд болгоомжтой хандахыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулсаар.

Интернэт орчинд болгоомжтой хандахыг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулсаар.

197
0

Цахим гэмт хэргийн онцлог нь өөрөө үндэстэн дамнасан байдлаар үйлдэгддэгээрээ онцлог. Манай улсын иргэд интернэт орчинд танилцсан гадаадын иргэнд мэхлүүлж багагүй  хэмжээний мөнгөөр хохирох явдал гарсаар байгаа билээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн 24 хүнд холбогдох зургаан тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэргийг илрүүлжээ.

Жишээлбэл:  фэйсбүүкт “Афганистанд алба хааж байгаа АНУ-ын алба хаагч Азийн нэг оронд хөрөнгөө оруулж компани байгуулж байна. Цэргээс халагдталаа түүнийгээ түр өөр хүнд шилжүүлэх хэрэгтэй байна” хэмээн монгол эмэгтэйгээс их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан хэрэг бүртгэгджээ.

Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан энэ сард нэгэн ноцтой цахим гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Хэргийг тодруулбал  Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд оюутнуудаа дэмжин, сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлан явуулдаг билээ.

АШУҮИС-ийн нийт 12 оюутан компьютерийн өндөр мэдлэгтэй Б гэх залуутай хамтран тус сургуулийнwww.main.xcloud.mn сайтын системд хууль бусаар нэвтэрч, оюутны тэтгэлэг авах шалгуур хангаагүй 12 оюутны дүнг өөрчилж тэтгэлэгт хамруулжээ. Хакер Б нь өөрт хандсан оюутан тус бүрээс 70 мянган төгрөг авсан нь шалгалтаар тогтоогдсон байна.

Иймд интернэт орчинд аль нэг улсын иргэнтэй танилцаж, харилцахдаа өөрийн хувийн мэдээлийг чандлан нууцлах, тэдний зүгээс ирүүлж буй мөнгө нэхэх болон төрөл бүрийн сугалаа, хонжвор, өв залгамжлал, мөнгөн шилжүүлэг дарамт шахалт зэрэгт автахгүй байж, өөрийгөө болон найз нөхөд, хамаатан садангийн хүмүүсээ залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сануулсаар байгаа юм.

Интернэт орчинд үйлдэгдсэн залилангийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагаас шаардлагатай гэх бүх арга хэмжээг авч ажилладаг хэдий ч нэгэнт харь орон руу хил дамжин шилжсэн мөнгийг буцаан авчрах ажил нь тухайн  улс орнуудын хууль тогтоомжийн зохицуулалтын ялгаа болон өөр байдлаас хамааран удаашрах, бүр боломжгүй болох эрсдэл байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here