Нүүр хуудас Нийгэм Иргэд УИХ-ыг тарахыг шаардаж МАЙХАНТАЙ жагсав

Иргэд УИХ-ыг тарахыг шаардаж МАЙХАНТАЙ жагсав

91
0
maihantai-jagsaal-2018
Иргэд УИХ-ыг тарахыг шаардаж МАЙХАНТАЙ жагсаал хийлэээ

Гэр хороолол хөдөлгөөнөөс УИХ-ыг тарахыг шаардаж майхантай жагсаал зохион байгууллаа. Жагсаалд нийт 200 орчим хүн оролцлоо. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарах асуудлаар зөвшилцөх бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг жагсаалд оролцогчид дэмжиж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм.

Мөн жагсаалын үеэр УИХ-ыг дэмжиж буй эсэхээр нь иргэдийн гарын үсгийг цуглуулжээ. Нийт 600 орчим хүн УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсгээ зурсан байна. Гэр хороолол хөдөлгөөнөөс уг жагсаалыг бүтэн өдөр хийхээр төлөвлөж байжээ. Харин хотын захиргаанаас 11.00-14.00 цагийн хооронд жагсаал зохион байгуулах зөвшөөрөл олгосон байна. Энэ дагуу 14.00 цагт цагдаа нар ирж майхануудыг буулгаж жагсаалыг албадан тараажээ.

Жагсаалд оролцогчид УИХ-ыг тараах асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон. Тиймээс УИХ-ыг тараах эрх нь бидэнд бий. Бид итгэл хүлээлгээд УИХ-д сонгож байхад төсвийн хувьдаа шамшигдуулж өөрсдөдөө авахаас өөр ажил хийхгүй байна. Төсвийн мөнгөө хувьдаа шамшигдуулдаг хүмүүсийг огцруулъя. Биднийг хүлцэнгүй байгаа учраас ингэж даварч байна” гэлээ.

эх сурвалж: мэдээ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here