Нүүр хуудас Нийгэм Итали улс руу зорчихдоо Бээжин явахгүйгээр Монгол дахь Элчин сайдын яамнаас виз...

Итали улс руу зорчихдоо Бээжин явахгүйгээр Монгол дахь Элчин сайдын яамнаас виз авах боломжтой.

459
0

Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам Итали болон Шенгений орнуудын визийг энэ долоо хоногоос олгож эхэлжээ. Өнгөрсөн даваа гаригаас монголчууд Итали улс руу зорчихдоо заавал Бээжин явахгүйгээр Монгол дахь Элчин сайдын яаманд хандаж виз авах боломжтой болсон байна. Элчин сайд Андре Дэ Фэлип “Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих гээд бүгд хамаарна. Гэхдээ ямар виз авахаас хамаараад визний хугацаа, хураамж өөр өөр байна. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногийн дараа виз гарах зохицуулалт хийсэн. Манай Элчин сайдын яаманд онлайнаар хандах, эсвэл утсаар ярьж цаг авч болно” гэлээ. Шенгений орнууд гэдэг маань Европын Холбооны зарим улсын иргэд өөр хоорондоо визагүй болон хил нэвтрүүлэх шалгалтгүйгээр чөлөөтэй зорчих гэх мэт өөр олон талын гэрээ хэлэлцээ байгуулж харилцан үйлчлэх тохиролцоогор анхлан үүссэн орон зайг хэлдэг. Европын холбооны гишүүн бүх улс Шенгенд багтдаггүй. Мөн ЕХ-ны гишүүн орон биш ч бас Шенгенд багтдаг улс гэж байна. Тэгэхээр ойлгомжтой болгохоор Шенгений визатай тохиолдолд зорчиж болох Шенгений орнуудад :  Бельги, Франц, Герман, Люценбург, Голланд, Португаль, Испани, Австри, Итали, Грек, Дани, Финлянд, Швед, Чех, Эстони, Унгар, Латви, Литва, Мальта, Польш, Словак, Словэния (эдгээр улс бүгд ЕХ-ных), мөн Европын холбоонд багтдаггүй боловч Шенгенд багтдаг улсууд: Исланд, Норвеги, Швейцарь, Лихтэнштэйн улсууд байна. Чехийн элчин сайдын яамнаас Шенгений виза олгосон бол ямар хугацааны дотор хэд хоногоор Шенгений орнуудад байж болох (жишээ нь, 2014-7-1-нээс 2014-12-31-ний дотор 30 хоног байж болох виза байна гэхэд уг хүн 7 сарын 20-нд Шенген лүү буюу Чех улс руу нэвтэрсэн бол энэ өдрөөсөө эхлэн 30 хоногоо тоолоод, виза дуусахаас нь өмнө багтаж буцах ёстой). Мөн нэг удаагийн юмуу эсвэл олон удаа нэвтрэх эрхтэй юм уу гэдгээ сайн ойлгосон байх хэрэгтэй. Нэг удаа нэвтрэх эрхтэй визаар Чех рүү буюу Шенген лүү ирсэн хүн олон дахин нааш цааш зорчиж болохгүй. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here