Нүүр хуудас Нийгэм Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай

Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай

106
0
Tsag agaariin medee
Ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр. Дархадын хотгороор 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,

Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон зүүн аймгуудын нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 24-нөөс 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн,

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here