Нүүр хуудас Нийгэм Лантуун дохио, Нүдээнээ цаазын ялыг дэмжихгүй !

Лантуун дохио, Нүдээнээ цаазын ялыг дэмжихгүй !

191
0

Зөв юм зөвөөрөө л байсан нь дээр биз дээ Монголчууд аа ! Лантуун дохио ТББ үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнгөрсөн 5 жилийн хугацаанд аливаа улс төр, цаазын ял сэргээх болон дэмжих талаар нэг ч удаа ямар нэгэн байдлаар мэдээлэл хийж байсан, далд утгаар нөлөөлөхийг оролдсон удаа байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна. Бидний зохион байгуулж байсан олон аян, ялангуяа НҮДЭЭНЭЭ хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн нь цаазын ял сэргээх асуудалтай өчүүхэн ч сэжмээр холбогдохгүй билээ. Учир нь бид эсрэгээрээ цаазын ял сэргээхийг эсэргүүцэж байгаа бөгөөд сүүлийн үед ингэж дуулиан болохоос нь хавь өмнө энэхүү байр сууриа удаа дараа илэрхийлсэн билээ. Өөрсдийн явж ирсэн түүх, үзэл баримтлалаа дэндүү сайн мэдэхийн хувьд энэ мэдэгдлээ бүх талаар хамгаалж тайлбарлаж чадна. Ингэж ташаа ойлгох хүн тун ховор ч эмзэг асуудал тул тайлбар хийлээ.

Миний санаж байгаагаар ташаа ойлгож болох хоёр жишээ бий.

Нэгт. 11.18 талбай дээр болсон жагсаал дээр нэг танихгүй эгч телевизид цаазын ял бол зөв энэ тэр гэж ярилцлага өгсөн байна лээ. Гэхдээ хэдэн мянган хүн жагсаалд ирдэг, хэдэн арван телевиз энд тэнд ярилцлага авсан, үүнийг хянах боломж үгүйгээс гадна манай байгууллагатай хамааралгүй этгээд биднийг төлөөлөхгүй юм. Ядаж манай нэг сайн дурын гишүүн тэгээд хэлчихсэн бол асуудал ондоо.
Хоёрт. Ерөнхийлөгч иргэний танхимд хийсэн илтгэлдээ цаазын ялыг сэргээнэ гэж хэлсэн. Бид өөрсдийн илтгэлдээ зөвхөн хүүхдийн хүчирхийллийн эсрэг эцэг эх, иргэний хяналт оролцооны талаар ярьсан. Цаазын ялыг дэмжсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Тэс ондоо үзэл баримтлал агуулга бүхий илтгэлүүд. Бусад олон байгууллагууд өөрсдийн байр сууриа танилцуулсан. Үүнийг хамруулж холбож ойлгож болохгүй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэх мэт тэнд байсан олон байгууллага цаазын ялыг дэмжээгүй.

Лантуун дохио ТББ тэргүүн Ч.Ганжавхлан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here