Нүүр хуудас Нийгэм Л.Болд: Аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад байртай байна

Л.Болд: Аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад байртай байна

346
0
L.Bold
УИХ-ын гишүүн Л.Болд
~Аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад байртай байна~

Соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл гурван боть номын нээлт их хүмүүний нэрэмжит Арт галлерейн байранд боллоо.

Номын нээлтэд их эрдэмтний үр хүүхдүүд, УИХ-ын гишүүн Л.Болд, “Бодь” группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг болон “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Л.Болд “Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Өмнө нь аавын маань бүтээлийн есөн боть цуврал хэвлэгдэн гарсан. Харин энэ удаагийн ботиудын онцлог нь тухайн үед хийж бүтээж байсан ажил, үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг цуглуулан эмхэтгэсэнд оршиж байна. Өнөөдрийн соёл, урлаг судлаачид, залуу судлаачдад XX зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн тэрхүү агуу их уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлаж харуулсан, судалгааны эргэлтэд оруулсан ийм сайхан бүтээл болсонд баяртай байна” хэмээсэн юм.

Үнэхээр ч СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Судалгааны баримтын сан, С.Лувсанвандан сангийн хамтран хэвлүүлсэн “Сономын Лувсанвандан-I, II, III” баримт бичгийн эмхэтгэл ном нь судлаачдад нэн чухал баримт, эх сурвалжуудыг өргөн дэлгэр агуулснаараа онцлог.

Энэ эмхэтгэлүүд нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны ноён оргил, сүмбэр уул болсон эрдэмтний ажил амьдралын замналыг харуулах төдийгүй өнгөрсөн зууны монголчуудын түүхийг илтгэхүйц олон зуун баримт, эх сурвалж, захидлууд, хурлын илтгэлүүд, хүмүүсийн дурдатгал, ярилцлагууд багтсанаараа онцлог юм.

Номын нээлтийн үеэр “Лувсанвандан Арт галлерей”-н авьяаслаг залуу зураач Б.Содномдаржаагийн “Хүмүүн, Тэнгэр, Газар” уран зургийн үзэсгэлэнд тавигдсан зургууд хүрэлцэн ирэгсдийн оюуны мэлмийг мялаасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here