Нүүр хуудас Нийгэм Манай Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ

Манай Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ

1658
0
Манай Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ
Манай Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ
Манай Улсын хүн ам 3.2 саяд хүрчээ
Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж өмнөх оноос 59.8 мянган хүнээр буюу 1.9 хувиар өсчээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 75,734 хүүхэд төржээ. Үүний 74,328 буюу 98.1 хувь нь Монгол Улсад, 1,406 буюу 1.9 хувь нь гадаадад төрсөн гэж Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.
Төрсөн хүүхэд өмнөх оноос 3,648 (4.6%)-аар, нас барсан хүн 340 (2.1%)-өөр тус тус буурчээ. 1,000 хүнд ногдох төрөлт 23.8, нас баралт 5.0, ердийн цэвэр өсөлт 18.8 байна. 1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 1.4 пунктээр тус тус буурчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here