Нүүр хуудас Нийгэм Маргаашнаас 120 цэгт вакцин хийж эхэлнэ

Маргаашнаас 120 цэгт вакцин хийж эхэлнэ

33
0
vaccine
Маргаашнаас 120 цэгт вакцин хийж эхэлнэ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

~Маргаашнаас 120 цэгт вакцинжуулах ажил эхэлнэ~

2 дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэх аж.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах бөгөөд Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг удахгүй мэдээлнэ хэмээн ЭМЯ-аас тодотгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here