Нүүр хуудас Нийгэм Маргааш “Цусны донорын дэлхийн өдөр” тохионо 

Маргааш “Цусны донорын дэлхийн өдөр” тохионо 

226
0
tsunii-donor-2019
Маргааш "Цусны донорын дэлхийн өдөр" тохионо 

Жил бүрийн зургаадугаар сарын 14 “Цусны донорын дэлхийн өдөр” тохиодог. 2005 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах,

урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байна. Харин манай улсын хувьд энэхүү өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаанд дунджаар 100 гаруй, төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй, түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэгддэг бол осол гэмтлийн улмаас 5000 гаруй хүний өгсөн цус тус тус хэрэглэгддэг нэсэн статистик тоон мэдээ байна.

Хөгжиж буй орнуудын хувьд 1000 хүн тутамд 15 нь цус өгөлттэй байж тухайн улсынхаа цусны хэрэгцээг хангана гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here