Нүүр хуудас Соёл урлаг Соёл, урлагийн байгууллагын “нээлттэй хаалганы өдөрлөг” үргэлжилж байна

Соёл, урлагийн байгууллагын “нээлттэй хаалганы өдөрлөг” үргэлжилж байна

114
0
Соёл, урлагийн байгууллагын "Нээлттэй хаалганы өдөрлөг" үргэлжилж байна

Өнөөдөр буюу 2019-06-13-ний өдөр Сүхбаатарын талбайд соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Дээрх Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр

Түүнчлэн уг өдөрлөгт Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 26 байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна.

~АЗИЙН АРДЫН УРЛАГИЙН НААДАМД 2200 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧ ОРОЛЦОНО~

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш: “Гурван бодлогын байгууллага хамтран өнөөдрийн нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн 26 байгууллага өөр хоорондоо туршлага солилцож, Улаанбаатар хотын иргэд болон олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж, уран бүтээл, сан хөмрөгөө нээлттэйгээр дэлгэсэн сайхан арга хэмжээ болж байна. Энэ жилийн нээлттэй хаалганы өдрийн зохион байгуулалтад Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр

Соёл, урлагийн байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөр өнөөдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн Сүхбаатарын талбайд зассан төв тайзанд 16:00 цагт Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй Азийн ардын урлагийн наадмын нээлт болно. Дөрвөн өдөр зохион байгуулагдах энэ наадамд Азийн 12 орны 200, үндэсний 2000 гаруй ардын авьяастан, уран бүтээлч оролцоно. Азийн ардын урлагийн наадам 16-ныг хүртэл зохион байгуулагдана. Тиймээс иргэдийг өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөг болон Азийн ардын урлагийн наадмыг үзэж, сонирхож, соёл урлагаар амьсгалж оюуны ташаал аваасай гэж хүсэж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here