Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нээгдэнэ

САЙН МЭДЭЭ: Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нээгдэнэ

154
0
onoshilgoonii-tow-2019
Үндэсний оношилгоо, эмчилгээний төв нээгдэнэ

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг эхлүүлсэн байдаг.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ард, 15482м2 талбай бүхий таван давхар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв баригдаж дуусчээ. Төслийн багийнхан энэхүү эмнэлгийг Үндсэний баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Үндэсний оношилгоо, үйлчилгээний төв ашиглалтад орсноор Монголын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, нийтийн эрүүл мэндийн чанарыг сайжруулах, гадаад явж оношилгоонд ордог иргэд эх орондоо оношлуулах боломж нээгдэж байгаа аж.

Бүтээн байгуулалт нь эмнэлгийн барилга, туслах барилга байгууламжууд, гаднах шугам сүлжээ, зам талбай, тохижилт зэрэг нийтдээ 34 мянган м2 талбай бүхий эмнэлгийн цогцолбороос бүрдэнэ. Тус эмнэлэг нь 410 орчим ажилтантай бөгөөд шаардлагатай 350 ажлын байр шинээр бий болохоор төлөвлөжээ. Энэхүү төв нь өвчтөн хэвтэн эмчлүүлэх 103 ортой.

Эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд Үндэсний оношилгоо эмчилгээний төвд өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт 233 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн багаж хэрэгслийг суурилуулж, ашиглалтад оруулна.

Мөн Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг суурилуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here