Нүүр хуудас Нийгэм МИАТ-ийн нислэгийн үеийн хүнс нийлүүлдэг “Нүхт Тур”хариуцлага алдсаар.

МИАТ-ийн нислэгийн үеийн хүнс нийлүүлдэг “Нүхт Тур”хариуцлага алдсаар.

304
0

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             МИАТ хэмээх байгууллага уг нь Монголын Иргэний агаарын тээврийн нүүр царай болж явах учиртай. Төрийн өмчит хувьцаат компани гэдэг утгаараа дэлхийн хаана ч үйлчилгээ, хоол унднаас эхлээд өнгө үзэмжээрээ монголыг “тахлаж”, олон улсад нэрээ гаргаж явах нь энэ байгууллагын үүрэг. Харамсалтай нь МИАТ-аар үйлчлүүлсэн хүн бүр “Нүхт Тур” гэх компанийн нэлээд олон таагүй сэтгэгдэлтэй буудаг. Учир нь “Нүхт Тур” бол МИАТ компанийн нислэгийн үеийн хоол буюу катерингийн үйлчилгээг нийлүүлдэг компани юм. МИАТ-ийн хоол болохгүй байна, хордож байна гэх шүүмжлэлийг сүүлийн хэдэн жил чихээ дөжиртөл дуулдах болсон. Бүр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Онгоцны хоол эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна, бэлэн болсон хоол хүнснээс дээж авахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан, гурилан бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг компани нь улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон” гээд ноцтой алдаа дутагдлуудыг хэлээд байхад л  “Нүхт Тур” гэх компани одоо хүртэл катеринг үйлчилгээгээ үзүүлсээр. Гэрээгээ сунгахгүй гэхээр дээшээ, доошоо бичиг шидэж байгаад л эрхээ хадгалаад үлдчихдэг элдэвтэй компани аж.

Одоогоос хоёр жилийн өмнө тухайн үеийн Зам тээврийн сайд М.Зоригтыг МИАТ-д зочлоход  компанийн удирдлагууд “Нүхт тур”-ын бэлтгэсэн гэх өглөөний цайгаар сайдыгаа дайлжээ. Нөгөөх сайд нь энэ талаар нийгмийн сүлжээнд жиргээд автал түүнийг ёстой молиг үмхүүлсэн нь илэрч байсан удаатай. Ердөө цагийн дараа М.Зоригт сайд “МИАТ-менежмент гэж өгсөн хоол шигээ худал наадаг улс байна. Үнэн дургүй хүрэв” бухимдаж, МИАТ-ийн хоолны үнэн төрхийг өөрийн биеэр амсаад авсан.

Салбар хариуцсан сайдаа ийнхүү аймшиггүйгээр хуурч дөнгөж байгаа тус газрынхан иргэдэд ямархуу хоол ундаар үйлчилдэг бол гэж бодохоос ч аймаар...

Ингэж бодох бас шалтгаан байна. УИХ-ын гишүүн Су.Батболд бол манай улсын нэлээд нэртэй улс төрч. Түүний залгамжлалыг хүү Б.Баттүшиг нь үргэлжүүлж буй. Гадаадад сургууль төгссөнийхөө дараа эх орондоо суурьшсан  тэрбээр чамгүй карьертай яваа. “Алтай Холдинг” группын ТУЗ-ийн дарга, Монголбанкны Мөнгөний Бодлогын зөвлөл хараат бус гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч,  Монголын Бадминтон Сонирхогчдын Холбооны Ерөнхийлөгч гээд хэд хэдэн томоохон албан тушаалтай тэрбээр саяхан МИАТ-ийн хоолноос хордлого авснаа өөрийн цахим хуудаснаа бичиж үлджээ. Үүний улмаас өөрийн зорьсон ажлаа ч гүйцэлдүүлж чадаагүй гэнэ. Б.Баттүшиг мэтийн дээдсийн хүүхдүүд МИАТ-ийн энгийн зэрэглэлээр нь нисэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр дээд зэрэглэлийн зорчигчидоо “хортой” хоолоор дайлж байгаа юм чинь энгийнхэн юу хүртэж байгаа бол. Б.Баттүшиг Монголын Алт Корпораци буюу МАК-ийн дэд Ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй гэр бүл гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэвч бизнесийн салбарт тун амжилттай ажиллаж буй Н.Цэлмүүнд МИАТ-ийнхэн бас л муудсан мах өгөөд амжжээ. Энэ талаар Н.Цэлмүүн өөрийн цахим хуудаснаа “Энэ МИАТ-ын катеринг хийдэг компани маш олон жил зорчигч бидэнд зүгээр л хор өгч байна. Муудсан умхийрчихсэн хэн нэгний шахсан мах нийлүүлж биднийг хордуулж байгаа Улаанбаатар Нүхт Тур ХХК -д хариуцлага тооцох хэрэгтэй байна” хэмээн бухимдаад авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here