Нүүр хуудас Нийгэм Монголыг аялал жуулчлалын том ТОГЛОГЧ болгоно хэмээв

Монголыг аялал жуулчлалын том ТОГЛОГЧ болгоно хэмээв

357
0
aylal juulchlaliin bus
Монголыг аялал жуулчлалын том тоглогч болгоно хэмээв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “ITM-2018”, “HORECA-2018” үзэсгэлэнгүүдийн нээлтэд оролцлоо.

“ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн,”HORECA EXPO-2018″ зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр боллоо.

Said tserenbat 01
Монголыг аялал жуулчлалын том тоглогч болгоно хэмээв

Монголын аялал жуулчлалын холбоо, Зочид буудал, зоогийн газруудын холбоод БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр эдгээр үзэсгэлэнгүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтоод 10 гаруй жилийг үдэж байна.

“ITM-2018” үзэсгэлэнгийн энэ жилийн түншлэгч аймгаар Завхан аймаг ажиллаж байна. Түнш аймгийг шалгаруулж үзэсгэлэнг хамтран зохион байгуулдаг уламжлалын дагууу Завхан аймаг орон нутгаа сурталчиллаа. 3 хоног үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Завхан аймгаас гадна 17 аймаг оролцож, аялалын маршрут, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Аймгуудаас гадна Монгол Улсын аялал жуулчлалын тур оператор, агаарын тээврийн компани тэргүүтэй дотоодын 250 гаруй байгууллага, БНХАУ, Турк, Япон, БНСУ, ОХУ-ын Буриад, Тувагийн аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож байгаа юм. “HORECA EXPO-2018” нь Hotel, restaurant, catering-ийн үйлчилгээ үзүүлэгч ААН-үүдийн цугларалт бөгөөд энэ үеэр зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аваргуудыг шалгаруулдаг юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ

“Өнгөрсөн лхагва гарагт болсон Монгол Улсын эдийн засгийн форумыг төр, хувийн хэвшлийнхэн хамтран “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгууллаа. Засгийн газраас баталсан гурван тулгуурт хөгжлийн бодлогод аялал жуучлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон. Энэ чиглэлийн дагуу дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Ингэснээр жуулчид зөвхөн байгалийн тогтоц, уул нуруу үзээд буцахаас гадна монголчуудын түүх, өв соёл, ёс заншилтай танилцах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшил хамтран Монголоо сурталчилж, дэлхийн аялал жуулчлалын салбарын том тоглогч болгохын тулд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тиймээс та бүхнийгээ бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна”

хэмээсэн юм.

“ITM-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-ийг дуустал “Мишээл экспо” төвд үргэлжлэх бол “HORECA EXPO-2018” зочлох үйлчилгээний салбарын үзэсгэлэн, зочлох үйлчилгээний мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-ийг дуустал МҮХАҮТ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилэх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here