Нүүр хуудас Нийгэм Монголын Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгч маргааш тодорно

Монголын Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгч маргааш тодорно

193
0

Монголын Хуульчдын холбоо (МХХ) маргааш буюу энэ сарын 28-нд Гуравдугаар их хурлаа зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.

Хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох замаар Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх зорилго бүхий тус холбооны Ерөнхийлөгчид П.Амаржаргал, П.Эрдэнэбат, Г.Нацагдорж, Б.Баярсайхан болон Д.Түвшинтамир, Ж.Хунан гэсэн чадварлаг зургаан хуульч нэр дэвшиж байгаа юм. Мөн их хурлаар тус холбооны болон Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх аж.

МХХ-нд 517 шүүгч, 506 прокурор, 2077 өмгөөлөгч гишүүнээр элссэн бөгөөд их хуралд 534 хуульч оролцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here