Нүүр хуудас Нийгэм Монгол улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож...

Монгол улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой тохиож байна.

704
0

Монгол улсад  Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Зам, тээвэр хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон нийслэлийн Тээврийн газраас хамтран хүндэтгэлийн хурлыг  зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон ба Автотээврийн салбарт он удаан жил ажлын амжилт, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа тээвэрчдийг шагнаж, баяр хүргэсэн юм. Уг хүндэтгэлийн хурлын үеэр нийслэлийн Тээврийн газарт ажиллаж байсан ахмадууд болох Н.Нямдаваа, С.Даваадагва, Б.Цэнд-Аюуш, Д.Адъяабазар нарыг “Авто тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.

Мөн нийслэлийн иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Блюбус” ХХК-ийг Зам, тээврийн хөгжлийн сайдын “Өргөмжлөл”-өөр шагналаа.

Салбарын сайд хурлыг нээж хэлсэн үгэндээ эх орноо батлан хамгаалахаас эхлээд хот, аймаг сумдын бүтээн байгуулалт, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил, нийгэм эдийн засгийн бүхий л үйл хэрэгт тээвэрлэлтийн хэрэгцээг хангахад өөрсдийн сэтгэл зүрхээ зориулж ирсэн үе үеийн тээвэрчиддээ баярын мэнд хүргэж, цаашдын ажилд их ажилд нь өндөр амжилт хүссэн юм.

Тэртээ 1925 онд морин өртөөнөөс түүхээ эхэлсэн монголын тээврийн салбар өдгөө цахим системд бүрэн шилжих ажлыг амжилттай эхлүүлж, монголын автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, улс орны хөгжилд тээврийн салбарын оруулах бодит хувь нэмрээ улам нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. М

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here