Нүүр хуудас Нийгэм МХЕГ: Зөрчлийг илрүүлж, таслан зогсоов!

МХЕГ: Зөрчлийг илрүүлж, таслан зогсоов!

115
0
il_zadgai_hool
МХЕГ: Зөрчлийг илрүүлж, таслан зогсоов!

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Бүргэдийн баяр”-ийн үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Истана” маркийн автомашин дотор хуушуур хийж байсан зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан байна.

Мөн ил задгай нөхцөлд түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зэрэг зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, 30 гаруй иргэн аж ахуйн нэгжид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here