Нүүр хуудас Нийгэм МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ

МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ

83
0
1800-1286
МХЕГ-ын 1800-1286 дугаарт 175 иргэн ханджээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нээлттэй утас 1800-1286 дугаарт энэ оны эхний сарын байдлаар 175 иргэн холбогдон гомдол, санал гаргаж зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Тухайлбал, бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргахад шаардагдах бичиг баримт, жирэмсний болон ээлжийн амралт, хяналтын хуудас болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүссэн зэрэг 130 дуудлагад хариу өгсөн байна.

Мөн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар найман удаа хандсан бол 37 гомдлыг харьяа дүүрэг, НМХГ-т шилжүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here