Нүүр хуудас Нийгэм Налайхт өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Налайхт өвөл, хаврын улиралд морин уралдаан зохион байгуулахыг хориглолоо

178
0

Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг болох Налайх НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч дүүрэг. Тиймдээ ч тус дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүүхдийн эрхийг хамгаалж, хурдан морь унаач хүүхдүүдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор хаврын улиралд морин уралдаан зохион байгуулахыг хориглолоо.

Тус захирамжид жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оных нь тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоно хэмээн тусгажээ.

Хоёр жилийн өмнө тус дүүрэгт болсон хурдан морины уралдааны үеэр хүүхэд унаж, бэртсэн тохиолдол гарч байсан. Тиймээс цаашид хүүхдийн эрхийг дээдэлж, ажиллах болно гэдгээ Засаг дарга Ч.Раднаабазар мэдэгдэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here