Нүүр хуудас Нийгэм Налайхын уурхайд нуралтын улмаас хоёр иргэн нас барлаа

Налайхын уурхайд нуралтын улмаас хоёр иргэн нас барлаа

81
0

Налайх дүүрэгт иргэн Б-ын сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдаж  нас барлаа.

Ослын дуудлага өнөөдөр  /2017.11.16/ 04.02 цагт онцгой байдлын байгууллагад  ирсэн байна. Дуудлагын дагуу ослын газарт  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04.10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нуралт үүссэн байна.

Талийгаачид нь 14 метрийн гүнд  нүүрсэнд даруулсан байдалтай олджээ. Ингээд тэдний цогцсыг аврагчид гаргахаар ажиллаж буй ч, уурхайд нуралт үүсч аврагчид өөрсдөө даруулах шахсан байна.

Тиймээс нуралт үүсээд буй тухайн эргэлтийн хэсэгт бэхэлгээ хийж, цогцсуудыг гаргахаар ажиллаж буйгаа Уул уурхайн аврах ангийн дарга Г.Буянтогтох мэдээлэв.

Аврагчид дуудлага авсан даруйдаа очсон ч  гурван цагийн дараа осолдсон иргэдийг аврах боломжгүй болсныг мэдээлжээ.

Талийгаачид нь 47, 28 настай эрэгтэй  Налайх дүүргийн иргэд байв. Хэргийн газарт Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын шинжээчид, онцгойнхон  хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here