Нүүр хуудас Нийгэм Налайх дүүрэгт “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ…

Налайх дүүрэгт “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ…

206
0
Налайх дүүрэгт
Налайх дүүрэгт "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ...
Налайх дүүрэгт “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” болж байна
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын Газар НҮБ-тай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн туршлага, үр дүн, тайлант хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд даруй 114 орон дэмжин улс орондоо хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсоох талаар тууштай, дорвитой арга хэмжээ авч байгаа талаар олон улсад мэдээлэгдсээр байна.
НАлайх дүүрэгт энэхүү хөтөлбөр хэрэгжихээс өмнө хүүхдэд ээлтэй засаглал, төлөвлөлт хязгаарлагдмал, хүүхэд хамгааллын асуудал нь зөвхөн хүүхдийн байгууллагын ажил гэсэн ойлголттой, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, зохицуулалтгүй, хүүхдийн оролцоог урлаг, спорт, олимпиад уралдаан тэмцээнээр хязгаарлан ойлгодог байсан.

Тус хөтөлбөр хэрэгжсэнээр Олон чиглэлээр сургалт үйл ажиллагааг зохион байгуулснаар хүүхдийн сайн сайхны төлөө ёс суртахууны зарчим, “Хүүхдэд ээлтэй” гэдэг үзэл санааг олон нийтэд суулгасан юм.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төрийн шийдвэр гаргах түвшинд хүүхдийн эрүүл мэнд, хүнс тэжээл зэрэг ахуйн болон амьдралын эрүүл аюулгүй өсч өндийж, хөгжихөд шаардлагатай орчныг бүрдүүлэх, боловсролд тэгш хамрагдах, чанартай боловсрол авах, хүүхдэд ээлтэй засаглалыг бий болгоход анхааран ажиллаж үйл ажиллагаагаа төлөвлөхдөө “Хүүхдийн төлөө” гэсэн үзэл санааг тусгаж, үндсэн үйл ажиллагаагаа хүүхдэд ээлтэй үйлчилгээтэй хослуулан хэрэгжүүлж хүүхдэд ээлтэй байх шалгуурыг хангаж ажиллахын төлөө чармайн ажиллаж байна.

Мөн Орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг баримтлана бүх нийтийн оролцоонд суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх, ёс зүйтэй , чадварлаг багшаар дамжуулан сургалтын эрүүл аюулгүй орчинд хүүхдэд ээлтэй боловсролын чанарыг нэмэгдүүлэхийг зорьж “Налайхын Боловсрол 2020” хөтөлбөрийг Хурлын Тэргүүлэгчдээрээ баталлаа. Ингэснээрээ сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх зорилт тавьж байна.

Цаашид Хүүхдэд ээлтэй дүүрэг байх “Тогтвортой байдлын нэгдсэн төлөвлөгөөг”-г нэн даруй боловсруулж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж, дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн зохицуулах зөвлөл”-ийг үргэлжлүүлэн ажиллуулж, салбар дундын бодлого, зөвлөмж, дэмжлэгт хяналтаар ханган, дэмжиж ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here