Нүүр хуудас Нийгэм Нарны гүүрэн дээр 20 машин шүргэлцсэн осол гарав !

Нарны гүүрэн дээр 20 машин шүргэлцсэн осол гарав !

764
0

Өнөөдөр өглөө 07:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр нийтдээ 20 машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн осол гарлаа.

Нарны гүүр өгсөх явцад эхний машинд техникийн саатал гарч унтрахад араас нь хөдөлгөөнд оролцож байсан машин ирж мөргөсөн нь олон машин мөргөлдөх шалтгаан болжээ. Унтарсан машины араас нийтдээ долоон машин дараалан мөргөлдсөн аж.

Дээрх ослын ард дахин таван машин шүргэлцэж, эсрэг урсгалд мөн гурван машин мөргөлджээ. Мөн Нарны гүүрний ослын ард дахин таван машин шүргэлцсэн байна. Ослын газарт тус дүүргийн замын цагдаагийн албаны шуурхай алба хэмжилт хийж, 8:50 цагт замын хөдөлгөөнийг чөлөөлжээ.

Олон тооны машин хамарсан ослыг зохицуулахын тулд Нарны гүүрний хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаагийн алба түр хугацаагаар хаасан ч одоо хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Ослын талаар албаны хүн хэлэхдээ “Нарны гүүрэн дээр дөрвөн талд дөрвөн ослын улмаас нийтдээ 20 машин мөргөлдөж, шүргэлцсэн. Өнөө өглөө эрт замын хөдөлгөөн сийрэг байсан ч ийнхүү олон машин хамарсан осол гарлаа. Одоо ослын хэмжилтэд үндэслээд арга хэмжээ авахаар ажиллаж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here