Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн бүтээн байгуулалтын мэдээллүүд иргэдэд нээлттэй боллоо

Нийслэлийн бүтээн байгуулалтын мэдээллүүд иргэдэд нээлттэй боллоо

154
0
ulaanbaatar.mn
Нийслэлийн бүтээн байгуулалтын мэдээллүүд иргэдэд нээлттэй боллоо
~Нийслэлийн бүтээн байгуулалтын мэдээллүүд иргэдэд нээлттэй боллоо~

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт,

төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч болох орон зайн мэдээллийн системд суурилсан

https://open.ulaanbaatar.mn/home/системийг НЗДТГ-аас хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Энэхүү систем нь тухайн жилд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ННЗБ-уудын нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, хөрөнгийн эх үүсвэр, байршлын статистик мэдээлэл,

санхүүжилт, зам, барилга, засвар гэх мэт төрлөөр нь ангилан иргэдэд нээлттэй, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, иргэдийг нээлттэй мэдээ, мэдээллээр хангах давуу талуудыг бий болгож өгснөөрөө онцлог юм.

Төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, байгууллагуудын мэдээллийн хүртээмж, урсгал, мэдээллийн ой санамж, хөрөнгө оруулалт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой,

хурдан цаг алдалгүй гаргахад ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж үйлчилгээг сайжруулан ажиллаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here