Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн орон сууцны корпораци хаалттай хувьцаат компани болно

Нийслэлийн орон сууцны корпораци хаалттай хувьцаат компани болно

148
0
nosk
НОСК-ыг хаалттай хувьцаат компани болгон өөрчилнө
Нийслэлийн орон сууцны корпораци хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулахаар болов.

2018 оны төсөвт НОСК орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардалд батлагдсан төсвийг НОСК хаалттай хувьцаат компанид санхүүжилт олгохоор болж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг НИТХ-ын ажлын албанд үүрэг болголоо.

Мөн Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийлээ.

Тухайлбал Монгол наадам цогцолборын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг гүйцэтгэх, хүлээн авах түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх, Төрийн ёслол, Үндэсний их баяр наадам, үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээг дангаар болон хамтран зохион байгуулах, соёлын биет ба биет бус өвийг хадгалах, хамгаалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулах зэрэг заалтуудыг тусгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here