Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн харьяа агентлагуудын зарласан нээлттэй ажлын байрууд

Нийслэлийн харьяа агентлагуудын зарласан нээлттэй ажлын байрууд

851
0

Нийслэлийн Засаг даргын тамгын газар 22 агентлагийнхаа ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлалаа.

Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлүүдийн нээлттэй ажлын байрны өдөрлөг пүрэв гарагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болно. Залуучуудыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилгоор ийнхүү нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа юм.

Нийт 26 мэргэжлээр зарласан ажлын саналуудыг танилцуулж байна.

Хотын хөгжлийн инженерчлэл

1.Авто замын барилгын инженер
2.Давхар зам гүүрийн инженер
3.Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
4.Барилгын инженер (LIRA-САПР, MONOMAX-CAПР зэрэг барилгын тооцооны програм, AUTOCAD барилгын зургийн програм, MICROSOFT OFFICE програм эзэмшсэн)
5.Хот төлөвлөлтийн эдийн засагч
6.Хотын нийтийн тээврийн инженер (BRT)
7.Эко хороолол, орон сууцны инженер
8.Үерийн далан сувшийн инженер
9.Мэдээллийн технологийн инженер (System admin, Unix, Red Hut, сүлжээний mamage төхөөрөмж, сүлжээ хамгааллын төхөөрөмж дээр ажиллах чадвартай. Java, My SQL програмчлалын хэлний мэдлэгтэй, кодчлох загвар бэлдэх)

Олон нийтийн бодлого боловсруулалт

1.Хотын менежментийн менежер
2.Үл хөдлөх хөрөнгийн менежмент
3.Инновацийн удирдлага
4.Гэрээ, эрхийн мэргэжилтэн (FIDIC сургалтын гэрчилгээтэй)
5.Төслийн удирдлага
6.Хотын социологич
7.Хотын патентчин
8.Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах /Event management/

Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт

1.Сэргээгдэх эрчим хүчний инженер
2.Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
3.Дендерлогич
4.Ногоон байгууламжийн төлөвлөгч
5.Цэвэрлэх байгууламжийн технологич-инженер
6.Байгаль орчны эрсдлийн удирдлага

Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент

1.Хотын санхүүч
2.Хотын эдийн засагч
3.Олон улсын мэргэшсэн аудитор эдгээр мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш мэргэжлээр дотоодод болон гадаадад төгссөн хүмүүсийг бүртгэж байна.

Дээрх нарийн мэргэжлийг эзэмшсэн эсвэл одоо суралцаж эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа иргэд ажлын анкет бөглөх боломжтой. Ингэхдээ нийслэлийн албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn руу орж нээлттэй ажлын байр цонхыг дарж цахим анкетыг бөглөх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here