Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод өдөртөө 12 хэмийн дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 12 хэмийн дулаан байна

142
0
Niislel hotiin onoodriin tsag agaar
Нийслэл хотод өдөртөө 12 хэмийн дулаан байна

Нийслэл хотод өдөртөө 12 хэмийн дулаан байна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хойлоогоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13,14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here