Нүүр хуудас Нийгэм Нийслэл хотод 23-25 хэмийн дулаан байна

Нийслэл хотод 23-25 хэмийн дулаан байна

140
0
Tsag agaariin medee
unuudur boloh uil yawdal
~Нийслэл хотод 23-25 хэмийн дулаан байна~

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй.

Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс болон Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 11 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here