Нүүр хуудас Нийгэм Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийжээ

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийжээ

195
0

Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох хуульд заасны дагуу хянан шалгаж, томилох эрх бүхий байгууллагад мэдэгддэг. Уг ажлын хүрээнд 2015-2016 оны хооронд ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгт тус газрын Судалгаа шинжилгээний албанаас дүн шинжилгээ хийжээ.

Дүн шинжилгээнд 2015 онд 7893 мэдүүлэг хүлээн авсан бол 2016 онд 11840мэдүүлэг хүлээн авсан буюу урьд оныхоос нэмэгдсэн дүнтэй гарсан байна.

Зураг 1. 2015-2016 оны ХАСУМ ирүүлсэн байдал

Зураг 1. 2015-2016 оны ХАСУМ ирүүлсэн байдал

2015 оны 1 дүгээр сард ирүүлсэн мэдүүлгийн тоо харьцангуй өндөр байгаа нь 2014 оны 12 дугаар сард Шийдлийн Засгийн газар байгуулагдсан үетэй холбогдож байгаа бөгөөд 2015 оны 06 дугаар сард Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагаас ирүүлсэн мэдүүлгийн тоо нийт дүнд нөлөөлсөн хэмээн үзжээ.

Харин 2016 оны 5 дугаар сард ирүүлсэн мэдүүлгийн тоо өндөр байгаа нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнөх үетэй давхцаж байгаа бол сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш буюу 2016 оны 8 дугаар сараас мэдүүлгийн тоо өссөн байна.

Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан нөхцөлийг авч үзвэл 2016 онд албан тушаалын ангилал, зэрэглэл дэвшсэн 4050, шилжин томилогдсон 3758, нийтийн албанд шинээр томилогдсон 1895, эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбоотой шалтгаанаар 1134 мэдүүлэг ирүүлжээ.

Зураг 2. Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан 2015-2016 оны харьцуулсан байдал

Зураг 2. Мэдүүлгийг хянуулахаар ирүүлсэн шалтгаан 2015-2016 оны харьцуулсан байдал

Нийтийн албан томилогдохоор мэдүүлгээ хянуулсан иргэдийг төрсөн оноор нь авч үзвэл 1941-1996 оны хоорондох хугацаанд хамаарч байгаа бөгөөд үүнээс 1982 онд төрсөн 827, 1986 оны 783, 1980 оны 780, 1987 оны 773, 1985 оны 760 иргэн байгаа нь хамгийн өндөр дүнтэй байна.

Зураг 3. Мэдүүлэг гаргагч, төрсөн оноор (хамгийн олон мэдүүлэг ирүүлсэн 5 он)

Зураг 3. Мэдүүлэг гаргагч, төрсөн оноор (хамгийн олон мэдүүлэг ирүүлсэн 5 он)
Зураг 4. Мэдүүлэг гаргагчдын тоо, төрсөн оноор 2015-2016

Зураг 4. Мэдүүлэг гаргагчдын тоо, төрсөн оноор 2015-2016
Зураг 5. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал

Зураг 5. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал
Зураг 6. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал

Зураг 6. Хянан үзэж хариу хүргүүлсэн байдал

Эцэст нь судалгааны дүгнэлтэд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад хэргийн яам зэрэг 10 гаруй байгууллагууд хамгийн олон буюу 1168-221 мэдүүлэг ирүүлсэн талаар дүгнэжээ. Мөн улсын хэмжээнд 2015 оны байдлаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 39583 албан тушаалтан байсан бөгөөд 2015 онд эдгээр албан тушаалтануудын 20 орчим хувь нь, 2016 онд 30 орчим хувьд нь өөрчлөлт орсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here