Нүүр хуудас Нийгэм Нийтийн тээвэрт хоёр чиглэл нэмэгдэж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Нийтийн тээвэрт хоёр чиглэл нэмэгдэж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

282
0
niitiin-teewer
Нийтийн тээвэрт хоёр чиглэл нэмэгдэж, 11 чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Тээврийн газраас 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд хийсэн судалгаа, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн нийт 11 чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, хоёр чиглэлийг шинээр нээсэн байна.

Тухайлбал Ч:66, Ч:65 буюу Зайсан – 11-р хороолол, Офицеруудын ордон – Зайсан гэсэн хоёр шинэ чиглэл нээн, үйлчилгээнд явуулж байгаа аж.

Ингэснээр үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэгт шинээр үйлчилгээ хүрч, иргэдийн зорчих эрэлт хангагдаж, нийтийн тээврээр зорчиход зарцуулах хугацааг багасгасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here