Нүүр хуудас Нийгэм НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр тодруулна

НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр тодруулна

109
0

НИТХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр НИТХ-ын шинэ даргыг тодруулна. Хуралдааныг 10:00 цагаас товлосон байна. Өнгөрөгч сарын 22-ны өдөр НИТХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаанаар НИТХ-ын даргад С.Амарсайхан, Б.Баярсайхан нарыг нэр дэвшүүлсэн ч саналын тоо тэнцсэн билээ. Ингэснээр НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм.

Завсарлагын хугацаа өнгөрөгч баасан гаригийн 17:00 цагт дууссан байна. Тиймээс өнөөдөр НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар холбогдох журмын дагуу өмнө нь санал тэнцсэн нэр дэвшигчид дээрээ дахин санал хураалт явуулах юм. Саналын тоо дахин тэнцсэн тохиолдолд шинээр нэр дэвшигчдээ зарлаж, санал хураалт явуулах журамтай аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here