Нүүр хуудас Нийгэм “Нэгдүгээрт хүүхэд” аян эхэллээ

“Нэгдүгээрт хүүхэд” аян эхэллээ

126
0

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” аяныг “Нэгдүгээрт Хүүхэд” уриан дор эхлүүллээ.

Аяны хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Энэхүү аян энэ сарын 20-оос арванхоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хугацаанд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан өдөр, Хүчирхийлийн эсрэг 16 хоногийн аяны нээлтийн өдөр, ХДХВ/ДОХ-ийн эсрэг олон улсын өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан аяны хүрээнд ХДХВ/ДОХ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн олон ажлыг зохион байгуулах гэнэ.

Аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын сурагчдын холбоо, ЦЕГ, Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here