Нүүр хуудас Нийгэм Нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна

Нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна

93
0

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас Хархорин зах, 32-ын автобусны буудал орчимд зогсдог наймаачдыг худалдаа хийхийг хориглосон. Тус автобусны буудлын наймаачид 10-ыг харьцах 60 метр квадрат хөрс нь бохирдсон талбайд худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн ч тус дүүргийн тамгын газар хариу өгөөгүй учраас худалдаа эрхэлдэг 12 иргэн ажлын байраа хамгаалахаар 168 цаг өлсгөлөн зарласан. Гэвч тус дүүргийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа юм.

Тэгвэл яг одоо эдгээр иргэдийн төлөөлөл болох н.Мишиг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж байгаа танхимын гадна нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэрбээр “Хогийн цэгийг хөдөлмөрийн талбай болгоё” гэх уриатай лоозон барьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here