Нүүр хуудас Нийгэм Нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ

Нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ

218
0
Нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр нүүрсний уурхайнуудын нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Гашуунсухайт хилийн боомт дээр үүсээд 120 гаруй км хүнд даацын автомашины цувааг бууруулах зорилгоор Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ТӨХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачилтыг арванхоёрдугаар сарын 13-ны 01.00 цагаастүр зогсоох шийдвэрийг гаргасан байна.

Гашуунсухайт боомт дээр үүссэн автомашины цуваа дөрвөн сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Хүйтний эрч эрс чангарч, байдал хүнд байгаа учраас урт дарааллыг бууруулах, тэнд байгаа жолооч нарын эрх ашгийг хамгаалах үүднээс эхний ээлжид нүүрс ачилтыг багасгах нь зөв гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг үзсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Гааль, Авто тээврийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар Гашуунсухайтын зам дээр үүссэн цуваанд нийт 4000 гаруй автомашин зогсож байгаа бөгөөд ачилтыг зогсоосноор өдөрт 500-600 машин гаргана гэж тооцоод 7-8 орчим хоногт багтан урт цувааг дуусгахаар төлөвлөөд байгаа аж. Зам дээр үүссэн урт цувааг татаж дуустал компаниудыг нүүрс ачилтыг зогсоох төлөвлөгөөтэй байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here