Нүүр хуудас Нийгэм ОБЕГ: Ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна

ОБЕГ: Ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна

262
0
gal-tuimer
Ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байна

Ахуйн гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Ихэвчлэн гэр хороололд ил задгай үнс нурмаа хаях, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, пийшин, зуух, цахилгааны аюулгүй байдлаа хангаагүй зэрэг шалтгаанаар ахуйн гал түймэр гардаг байна.

Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 26-ны өдөр Өмнөговь аймагт ахуйн гал түймрийн улмаас хоёр хүн харамсалтайгаар амь насаа алджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа н.Нямбаяр ярилаа. Тиймээс иргэд ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.

Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь үлдээх, анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж түлэгдэх тохиолдол эрс ихэсчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here