ОБЕГ: Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойлон жил бүр оны эхэнд удирдах ажилтны цугларалтаа зохион байгуулдаг уламжлалтай. “Онцгой байдлын албаны удирдах ажилтны цугларалт-2018” гурван өдөр үргэлжлэн өндөрлөлөө. Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 90 гаруй удирдах ажилтан хамрагдсан. Онцгой байдлын байгууллага 2018 онд, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, удирдлагын манлайлал, хүний нөөцийн чадавхийг сайжруулах гэсэн зорилтыг дэвшүүлээд байна.
Салбарын хэмжээнд тавьсан зорилттой холбогдуулан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нийт удирдах ажилтнуудад хандан үүрэг өглөө.
