Нүүр хуудас Нийгэм Одоогийн байдлаар өнгөрсөн өвлийн орсон нийт цастай тэнцэхүйц цас ороод байна

Одоогийн байдлаар өнгөрсөн өвлийн орсон нийт цастай тэнцэхүйц цас ороод байна

302
0
өнгөрсөн өвлийн орсон нийт цас
өнгөрсөн өвлийн орсон нийт цас
Цас их хэмжээгээр орсонтой холбогдуулан хот тохижилтын газрын 16 машин 39 хүн 90 тонн бадисыг хариуцсан 116 гудамжинд цацаад байна. Одоогийн байдлаар хандгайт бэлхийн зам, сонсголон Төв аймаг, Дарханы зам бодис цацагдаж амжаагүй байгаа юм байна. Яармагийн зам дээр өчигдөр бодис цацсан боловч шуургатай байсан тул хийсч үр дүнгүй болсон гэж мэдээллээ.

426 тонн бодисын нөөцтэй байсан ба төсвийн тодоотголоос нэмэлт 123 сая төгрөг зарцуулахаар шийдсэнээр ОХУ-аас 198 тонн бодис авахаар болжээ. Нэмж авч буй бодис нь энэ сарын 24ний өдөр ирэх юм байна. Мөн дээр нь энэ жилийн өвөлжилт хүнд болох төлөвтэй байгаа учир засаг даргын нөөцийн мөнгөнөөс дахин 408 тонн бодис гаргахаар шийдвэр гараад байгаа юм. Өмнө байсан нөөцөөс 161 тонн бодис үлдээд байгаа ажээ.

Өнгөрсөн 2015-2016 оны өвөл нийтдээ ердөө 12 удаа цас орсон бол энэ зөвхөн одоогийн байдлаар гэхэд 12 удаа цас ороод байгаа юм. Тиймээс энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч, хүч хөрөнгө илүү зарцуулагдах төлөвтэй байна хэмээн хот тохижилтын газраас мэдээлэл өгсөн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here