Нүүр хуудас Нийгэм Олон улсын медиа урлагийн наадам болно

Олон улсын медиа урлагийн наадам болно

199
0
UB_media_urlagiin_naadam
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам
~Олон улсын медиа урлагийн наадам болно~

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг зохион байгуулахаар болсон.

Уг наадам зургадугаар сарын 28-аас долдугаар сарын 13-ны хооронд “Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Ингэхдээ “Үлэг гүрвэлийн төв музей” болон

“Playtime” амьд хөгжмийн наадмын үеэр гол арга хэмжээнүүд болох аж. Энэ үеэр шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан 8 медиа бүтээлийг олон нийтэд сонирхуулах бол уран бүтээлчид оюутан сурагчдад урлагийн сургалт хийж, “Урлагтай яриа” уулзалт ярилцлагыг тус, тус зохион байгуулах юм байна.

Наадмын албан ёсны ивээн тэтгэгч, хамтрагчаар Нидерландын Стимулеринг сан, ТodaysArt олон улсын медиа урлагийн наадам, Төгөлдөр сан, Чингис зочид буудал, Гёте Институт, АНУ-ын Элчин Сайдын Яам, ХАС Банк, дэмжигчээр Mongolia Quest, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, MN17 галерей тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here