Нүүр хуудас Нийгэм Олон улсын тогооч нарын тэмцээнд амжилттай оролцсон тогооч нарт хүндэтгэл үзүүлж...

Олон улсын тогооч нарын тэмцээнд амжилттай оролцсон тогооч нарт хүндэтгэл үзүүлж шагнал гардууллаа

612
0

Олон улсын тогооч нарын 15 дах удаагийн “Истанбул Гастрономи Фестивал” тэмцээнд амжилттай оролцсон тогооч нарт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хүндэтгэл үзүүлж шагнал гардуулан өглөө. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, Худалдаа нийтийн хоол үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон нар оролцлоо.

Дэлхийн улс орнуудын 2800 гаруй тогооч оролцсон тус тэмцээнд Ази хоолны төрлийн Алтан медаль хүртсэн “Мико суши” ХХК-ийн захирал Ц.Мэндбаяр, Ази хоолны төрлийн Мөнгөн медаль хүртсэн ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын академийн захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, “South Govi sands” ХХК-ийн ерөнхий тогооч, МУ-ын мастер тогооч Б.Баттулга нарыг Худалдааны салбарын тэргүүний ажилтнаар тус тус шагнасан байна. Мөн Олон улсын зэрэгтэй анхны Монгол шүүгч Монголын Мастер тогоочдын холбооны Гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатарыг Хүнсний үйлдвэрлэлийн тэргүүний ажилтнаар шагнаж хөдөлмөр бүтээлийг нь үнэлсэн байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here