Нүүр хуудас Нийгэм Орон нутгийн зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолоо

Орон нутгийн зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолоо

218
0
Орон нутгийн зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолоо
Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаанаар Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг тогтоолоо.

Тодруулбал, мотоцикль 3000, суудлын автомашин хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан 10-20 мянга, автобус суудлын тоогоор 20-30 мянга, ачааны автомашин даацаас шалтгаалан 20-30 мянга, тусгай зориулалтын машин 20 мянга, трактор, өөрөө явагч хэрэгсэл 8-15 мянга, чиргүүл даацаас шалтгаалан 10-20 мянган төгрөгийг жилд төлнө.

Харин нийтийн эзэмшлийн авто зогсоолууд үнэ төлбөргүй байх юм.

УИХ-аас Авто замын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулж, аймгийн ИТХ-аас Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтооно хэмээн заасны дагуу уг тогтоолыг баталлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here