Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Хариуцлагатай сошиал медиа”-г хөгжүүлэх нь чухал

“Хариуцлагатай сошиал медиа”-г хөгжүүлэх нь чухал

136
0
"Хариуцлагатай сошиал медиа"-г хөгжүүлэх нь чухал
Техник технологийн асар хурдацтай өнөөгийн нийгэмд сошиал медиа хэмээх ойлголтын цар хүрээ улам өргөжин тэлж байгаа билээ.

Цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр Цахим орчин дахь хил хязгааргүй урсгалыг зохицуулах, нийгэмд өрнөж буй үйл явдалд нэгдсэн байр суурьтай оролцох асуудал тулгарч буй юм. Ийм учраас сошиал медиа хөгжүүлэгчид нэгэн дор чуулсан байна.

Эдгээр залуусын нэгдэл нь нийгмийн үзэл санааг чиглүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх, хариуцлагатай сошиал медиаг хөгжүүлүүлэхээр чармайн ажиллаж байна.

Мөн сошиал медиаг хөгжүүлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын харилцааг сайжруулах, мэргэжлийн нэгдсэн сургалт явуулах зэргээр төлөвлөж байгаа юм. Тус холбоонд одоогоор 100 гаруй Facebook Page, групп, твиттер хөгжүүлэгчид нэгдээд байгаа бөгөөд хүсэл зорилго нэгтэй, нэгдэхийг хүссэн залууст тус холбооны үүд хаалга нээлттэй юм байна.

Холбооны зүгээс энэ жил олон арга хэмжээ зохиох бөгөөд 2018 оны 04 -р сарын 20-ны өдөр томоохон чуулга уулзалт хийхээр төлөвлөөд байна.

Тус байгууллагатай хамтран ажиллах сонирхолтой сошиал медиа хөгжүүлэгч хувь хүн, аж ахуйн нэгж, “ Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн групп”- т хандаж мэдээлэл авч болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here