Нүүр хуудас Нийгэм “Охиныг хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан” гэх мэдүүлгийг шалгаж байна

“Охиныг хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан” гэх мэдүүлгийг шалгаж байна

12
0
ohinii-amiig-burelgesen-baij-bolzoshgui
"Охиныг хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан" гэх мэдүүлгийг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон.

Хэргийг үйлдсэн байж болзошгүй 30 гаруй насны этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс саатуулсан байна. Сэжигтэн мэдүүлэг өгөхдөө “Охиныг Улаанбаатар хотод авчраад хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан” гэжээ. Гэхдээ түүний мэдүүлгийг цагдаа нар шалгаж байгаа юм байна.

Дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

Болсон явдлыг эргэн сануулахад, тухай өдөр охин гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад оройхон гэнэт сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж.

Харин аав нь гэртээ ирээд, охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн байна.Улмаар охиноо алга боллоо хэмээн хуулийн байгууллагад хандсанаар эрлийн ажиллагаа орон даяар эхэлсэн юм.

эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here